УДЭТ-ын жүжигчид бүгдээрээ ”Оролмаа” жүжигт тоглоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

 

   Улсын Драмын Эрдмийн Театрын  80 жилийн ой энэ жил тохионо.  Ойгоо угтаж төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн "Оролмаа" жүжгийг шинэчилсэн найруулгаар тавихаар бэлтгэж байна.  Уг жүжигт УДЭТ-ын бүх жүжигчид оролцон тоглох болжээ. "Оролмаа" жүжгийг анх 1974 онд найруулагч С.Галсанжавын найруулгаар, түүний дараа найруулагч Б.Мөнхдоржийн найруулгаар тус тус тавьж байсан бөгөөд энэ удаа ерөнхий найруулагчаар Ч.Найдандорж, зохиолыг засварлах ажил дээр зохиолч Ш.Гүрбазар нар ажиллаж байгаа гэнэ. Нийт 34 дүрээс бүрдэх "Оролмаа" жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин С.Сарантуяа тоглох юм байна.


 Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top