Өмгөөлөгчдийн саналаар шүүх хурал даваа гараг хүртэл хойшиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр /2019.08.16/ тавь дахь өдрөө үргэлжиллээ. 

Шүүх хурал 18:00 цагийн үед түр завсарлаад хуралдаан эргэж орохоор болсон ч хохирогчдын өмгөөлөгчдийн талаас завсарлага авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг наймдугаар сарын 19-ны даваа гарагийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа бол шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна. Шүүх хурал бүтэн таван өдөр хуралдсан ч дууссангүй. Шүүх танхимын гадна иргэний хөдөлгөөнийхөн болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн тайван цуглаан зохион байгуулж, ажиглалт хийж буй.

Шүүх хурлыг хойшлуулах болсон шалтгааны талаар хохирогч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас тодруулахад ”Шүүх хурал өнөөдөр хуралдаж дуусахгүй учраас Т.Чимгээ болон манай хүүгийн өмгөөлөгч нар зөвшилцөөд даваа гараг хүртэл хойшлуулья гэдэг санал гаргасан. Тиймээс шүүх хурал даваа гарагт хуралдахаар боллоо. Миний хүү болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эзнийг олохоор энэ шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Үнэхээр хүүг минь эрүүдэн шүүж, хилс хэрэг үүсгэсэн гэдэгт итгэлтэй байна" гэдэг тайлбар өглөө. 

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал даваа гарагийн 09:00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USD BANK(197.210.226.46) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.227.125) 2019 оны 08 сарын 17

П(202.126.89.87) 2019 оны 08 сарын 17

Эрүүдэн шүүлт гэдэгт бүх анхаарлыг тавлөрүүлээд алуурчин захиалагчийг замхруулах ажиллагаа юм бишүү шүүхийн гадаа байгаа хөлснийхөний байгаа байдал хэлж ярьж байгаагаас дүгнэхэд

1  |  0
Top