Казах куресын ААШТ-ийн азтай үзэгчээр жүдоч Г.Наранцэцэг тодорч, автомашин хожлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 17

Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд 11 улсын 130 тамирчин есөн жинд, 44 багц медалийн өрсөлдөн, аваргуудаа тодруулж байгаа билээ.

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийн нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг, “Азийн Казах Күрес бөхийн холбоо”-ны ерөнхийлөгч МУГТ Х.Цагаанбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга н.Жаргалсайхан, МУЗГХА-ийн БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны ерөнхий дасгалжуулагч, Рөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, БСШУСЯ-ны БТСБЗГ-ийн дарга Э.Мөнхбилэг, Олон Улсын Казах Күрес бөхийн холбооны гадаад хамтын ажиллагааны зөвлөх Улан Рысхул, МЖЖХ-ны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч Д.Бадрах нар оролцов.

Тэмцээнийн нээж БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг, Азийн Казах Күрес бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар үг хэлэв. 

ААШТ-ий жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэн тамирчныг 300 ам.доллараарр шагнаж байна. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх 3000 ам.долларын шагнал хүртэх юм. 

АЗТАЙ ҮЗЭГЧ АВТОМАШИН ХОЖЛОО

Тэмцээнийн төгсгөлд болон дундуур азтай үзэгчдийг тодруулж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ болон “G-Mobile”-ийн алтан дугаарын эзэн, супер шагнал “Toyota prius” маркийн автомашины эздийг зарлав.  Супер шагнал болох “Toyota” автомашины эзнээр Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Наранцэцэг тодров. Тэрбээр "Сугалаанд оролцохын тулд зорьж ирсэн. Автомашины эзэн болсондоо баяртай байна" гэж сэтгэгдлээ хуваалцав. 

ЭХНИЙ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД

"Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулагдаж буй тэмцээнийн эхний өдөр буюу өнөөдөр /2019.08.17/ 55 кг, 66 кг, 82 кг, -100 кг, +100 кг-ийн жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. 

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД

55 кг

1. TUTKYSHEV NARIMAN- KAZ
2. Д.Бөхчулуун - MGL
3. А.Хатансайхан - MGL
4. ERDENGCHAOLU - CHN

66 кг

1. Б.Эрдэнэбаяр - MGL
2. Б.Самбуубуян – MGL
3. ZHAANBAEV NURZHIGIT – KGT
4. HUSEYNZODA MUHAMMADRAJAB - TJK

82 кг

1. Б.Гаажадамба - MGL
2. ESKANDARI MOSTAFA- IRN
3. Б.Алтансүх - MGL 
4. YESSENOV ZHAIDARBAY - KAZ 

-100 кг

1. ISSAGABYLOV MAKSAT - KAZ
2. Г.Түвшинжаргал - MGL
3. JURAEV ILKHOM - UZB
4. Д.Цэрэнням - MGL

+100 кг

1. Б.Серик – MGL
2. SETTEN AIBAT - KAZ
3. Х.Цогтгэрэл - MGL 
4. KURBONALIEV DADAKHOM - TJK

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Meddeg xun(103.57.94.237) 2019 оны 08 сарын 18

Chaavass tsgaaanaa min ner buten amidarax yumsan da

0  |  0
Top