Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай боллоо. Монгол бөхийн өргөөнд болж буй уг тэмцээнд 11 улсын 130 тамирчин есөн жинд, 44 багц медалийн өрсөлдөн, аваргуудаа тодруулж байгаа юм.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр /2019.08.18/ эрэгтэйчүүдийн 60 кг, 74 кг, 90 кг болон үнэмлэхүй жингийн медальтнууд тодорно. Одоогийн байдлаар АШТ-ний хүрэл медалийн эзэд тодроод байна.
1.
Тэмцээний 60 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол улсын Б.Алтанабагана өрсөлдөгчөө яллаа. Мөн хүрэл медалийг Узбекстан улсын тамирчин NURIDDINOV SHOKHRUKH хүртлээ.
2.
74кг-ийн жинд хүрэл медалийг Казахстан улсын тамирчин BESKEMPIR AIDAR болон Монгол улсын тамирчин С.Баяртүвшин нар хүртлээ.
3.
Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний 90 кг-ийн жингийн хүрэл медалийг Узбекстан улсын тамирчин IKROMOV SARVAR хүртэв. Мөн хүрэл медалийг Казахстан улсын тамирчин RYSBAY AYAN хүртлээ.
4.
Тэмцээний үнэмлэхүй жинд Иран улсын тамирчин Ахмад Язданпана өрсөлдөгч БНХАУ-ын тамирчныг ялж хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )