Дуучин Ч.Цэцэгдэлгэр "Ажнай" дуугаараа нэрлэсэн шинэ цомог гаргалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, "Түмэн эх" чуулгын гоцлол дуучин Ч.Цэцэгдэлгэр гэхээр "Ажнай" хэмээх дуу өөрийн эрхгүй аманд аялагдана. Арга ч үгүй, морины дуугаар дагнан уран бүтээл туурвихыг зорих болсон залуу дуучин энэ л бүтээлээр морины дууны гараагаа эхэлж байлаа. Өдгөө түүний дуулснаар "Ажнай" хэмээх сайхан дуу Монголын ард түмэн төдийгүй Өвөр Монголд түгэн дэлгэрч, олны дуртай дуу болоод байгаа. Тэгвэл Ч.Цэцэгдэлгэр "Ажнай"-гаараа нэрлэсэн шинэ цомгоо өлгийдөж аваад удаагүй байна. Цомог 17 дуунаас бүрдсэн бөгөөд 12 нь морины тухай дуу байгаа юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд сонсогч олныхоо хүртээл болгосон "Хүлэг" хэмээх сайхан дуу нь тус цомогт мөн багтжээ. 

Дашрамд дуулгахад "Түмэн эх" чуулгатаа уртын дуугаа дуулж, гаднын жуулчдад ардын дуугаа сурталчлахын зэрэгцээ монгол түмэндээ морины сайхан дуунуудаараа бэлэг барьж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлч маань тун завгүй байгаа гэсэн. Учир нь тэрбээр тун удахгүй "Ажнай" нэртэй кино концерт гаргахаар бэлтгэл ажлаа базааж эхэлжээ.

Моринд хайртай монгол түмэндээ "ХҮЛЭГ" хэмээх сайхан дууг хүргэе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chultem Enkhjargal(66.181.161.28) 2019 оны 09 сарын 03

Амжилт хүсье охиндоо

0  |  0
hvrlee(202.9.44.9) 2019 оны 08 сарын 29

Amjilt hvsie.

1  |  0
Top