БНХАУ-ын “Жүн Юүн” группээс зарласан адууны гэрэл зургийн олон улсын уралдаанд 13 орны 1853 зурагчин 16810 бүтээл ирүүлжээ. Монголоос 52 уран бүтээлч эл уралдаан оролцон, 368 зураг илгээж, манай зургаан зурагчин шагнал хүртжээ.
Тодруулбал, мэдээллийн “MPA” агентлагийн зурагчин Б.Бямба-Очир хүрэл медаль хүртсэн бол аялагч гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, “Эгэл” төслийн санаачлагч П.Баттулга, чөлөөт уран бүтээлч Б.Баттөгс, Ч.Ганболд, Баянхонгор аймгийн гэрэл зурагчин П.Отгонбаатар нар тусгай байрт шалгарчээ.
Мөн Өвөрмонголын Зүүн Сөнөд хошууны малчин С.Цэнгэлбаяр /Монголд амьдардаг гэрэл зурагчин/, Английн Хатан хааны хүндэт харуул, морьтой холбогдолтой арга хэмжээний зургаар дагнагч Хэнри Даллал нар тусгай шагнал хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )