ФОТО МЭДЭЭ: “Өнөөдрийн Монгол-2019” үзэсгэлэнгийн бүтээлээс

2019 оны 08 сарын 21

 “MONGOLIA TODAY-2019” INTERNATIONAL PHOTOJOURNALIST PROGRAMM

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.

Тус хөтөлбөрт гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн 20 орчим гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч хамрагдаж, наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот - Хэнтий - Дорнод аймагт ажиллажээ. 

2500 км зам туулсан хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчээр дамжуулан өнөө цагийн монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь монгол улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилж баяжуулах юм.

“Өнөөдрийн монгол-2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монгол гэсэн зургаан орны гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч хамрагдсан бөгөөд өнөөдөр /2019.08.21/ олон нийтэд зориулан дэлгэсэн тайлант үзэсгэлэнд 101 гэрэл зургийг сонирхууллаа. 

Олон улсын хөтөлбөрийн мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТВ-ийн “MNB World” суваг ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top