SOS: Гэрлийн шонгууд унах эрсдэлтэй болжээ

2019 оны 08 сарын 23

Бидний нэрлэдгээр "Урт цагаан" болон "Бөмбөгөр" худалдааны төвийн уулзварын ойролцоох гэрлийн шонгууд хэзээ мөдгүй унах эрсдэлд орсон нь зураг дээрээс харагдаж байна. Энэ бол өнөөдрийн /2019.08.23/ дүр зураг.

Шонг очиж харахад машин мөргөсөн байж болох ямар нэг ул мөр байсангүй. Ямартай ч энэ шонг хүн, машины дээрээс унахаас нь өмнө холбогдох газрууд нь арга хэмжээ авах хэрэгтэй болж. Харин иргэд та бүхэнд тухайн хэсгээр болгоомжтой зорчихыг анхааруулъя.

Улаанбаатарт цахилгааны шон эвдрэх, унасан тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн Циркийн арын уулзварын гэрлийн шон унаж, мөн оны дөрөвдүгээр сард  Бэлхийн зам дагуух цахилгааны шон эрсдэл дагуулж байв.

2014.04.13 Цирк

2014.04.17 Бэлх

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sarchy(93.103.84.72) 2019 оны 08 сарын 24

very nice

0  |  0
Lolchy(93.103.84.72) 2019 оны 08 сарын 24

very nice

0  |  0
Гуйлт. Хүсэлт(66.181.177.145) 2019 оны 08 сарын 23

Ийм аюултай шонгуудын тухай хаана, хэнд мэдэгдэх ёстойг хэлээд өгөх хүн, байгууллага байвал хаяг, утсаа энд өгөхийг хүсье?!

1  |  0
Top