Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

2019 оны 08 сарын 24

"Таллин-2019” залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин Нандинцэцэгийн Анударь, "Софи-2019" өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл нарыг багш нарын хамт /2019.08.23/ МЧБХ-ны байранд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Тамирчдыг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, МЧБХ-ны гадаад харилцааны ажилтан П.Буяндэлгэр нар багш тамирчидтай тэдний санал хүсэлт, дараагийн төлөвлөгөө зэргийг ярилцан санал солилцов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top