Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган “Бээжин-2008” зуны олимпийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртсэний 11 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 24-ний энэ өдөр Монголын боксчдын алтан үеийг бүтээсэн Э.Бадар-Ууган Бээжинд болсон зуны олимпийн наадмын боксын рингэнд өрсөлдөгч бүрээ илт давуу байдлаар буулган авч, Олимпийн аварга болж байсан түүхтэй.
Эх орноо олимпийн аваргатай болгосон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёроороо монголчууд гоёх дуртай. Спортын гайхамшиг, спортын хүнд бэрхийг туулан давж, элэг нэгт ахан дүүсээ бүгдийг нь “дагуулан”, олимпийн оргил цэнгэлд аваачсан Э.Бадар-Ууган аваргад алтан медалийн баярын мэнд хүргэе.
Монгол Улс спортын түүхэндээ өнөөдрийг хүртэлх хугацаанд олимпийн наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртжээ. 2008 оны онцгой амжилт одоог хүртэл давтагдаагүй, олимпийн алтан медальтан ахин төрөөгүй байгаа ч Токио-2020 олимпийн наадамд аваргуудын халааг залгаж, алтан медальтан тодрох найдлага мэдээж бий.
"Бээжин-2008" олимпийн наадмын алт, "Чикаго-2007" сонирхогчдын боксын дэлхийн аваргын мөнгөн медальт, 2008 оны ДЭЛХИЙН ШИЛДЭГ БОКСЧИН, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууганы олимпийн аварга болсон бахархалт мөчийг эргэн санацгаая.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 4 )
Ахиж ийм боксчин Монголд гарах уу?
Badruugan bol bas mongoliin olimpiin anhnii avraga dandaa tuvchinbayriig anhnii avfaga gej yridag nuguuduh ni ch gesen durtai adilhan anhii avarguud baij
3 алт шүү. Баатаржавыг орхисон байна. маш муухай шүү хүмүүсийг ялгаварлах. тэртусмаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь.