Төрийн ордонг урлагийн тайз болгосон зангарагтай дуучин хэн бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06


  Дуучин Болдын хувьд урлагийн тайз багадаж төрийн ордонд тоглолтоо хийсэн анхны уран бүтээлч боллоо.  Цагаан эсгийн ёслолоор эхэлж цаг дөчин минутын турш уригдсан зочдоо уйдаахгүй дуулсан түүний дуунууд ятга, шанзны аялгуутай хамтдаа эгшиглэсэн нь  шинэлэг содон байв.  Болдыг тоглолтоо хийх сураг дуулдсан цагаас эхлэн гуншиж дуулмар аядсан залуу төрийн ордонд "гинших" юм гэж зүүдэлсэнгүй явлаа  гэх  атаархсан нэгэн  байсан ч арай дөрвөн сарын нэгэн биш байгаа даа хэмээн итгэж ядсан хүмүүс  байсан нь нууц биш.  Тэрээр тоглолтын хугацаанд нэг ч хамтлаг дуучнаар завсарлага авалгүйгээр дан амьдаар дуулсан нь хүмүүсийн сэтгэлд хүрч чаджээ. Орчин цагийн дууг язгуур урлагтай хослуулж болдгийг  тоглолтоос нь мэдэрсэн зочид гарынхаа алгыг хорстол алгаа ташсан гэнэ шүү.  Хийлч мэргэжилтэй дуучин маань 15 жилийн дараа хийлийн аялгуугаар УИХ-ын эрхэм гишүүд, нэртэй бизнесменүүд, урлагийнхан гээд л уригдсан зочдоо бүгдийг нь уяраасан аж.  МУ-ын ерөнхийлөгчөөс нь авахуулаад улсдаа нэр нөлөө бүхий хүмүүсийг тоглолтондоо урьж төрийн ордонд тоглолтоо хийсэн нь дуучин Болдын зангарагийг харууллаа.

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top