ОРХОН: "Юнивишн"-ий гурвалсан үйлчилгээг гэр хороололд нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Орхон аймгийн ЗДТГ, “Юнивишн” ХХК хамтран Монгол Улсад анх удаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хороололд интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ. Энэхүү төслийн хүрээнд Юнивишн компани 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Өнгөрсөн бямба гарагт /2019.08.24/  “Юнивишнтэй гэр хороолол” нээлтийн ёслол Амарын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Юнител компанийн борлуулалт үйлчилгээний газрын захирал С.Оюунсүрэн, Бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг, Наран, Цагаанчулуут, Рашаант Шанд, Их залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад Юнивишний гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтрээд байна. 

 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top