БНХАУ, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын 10 шилдэг, шинэ, олон төрөл жанрын уран сайхны киног "Тэнгис", "Өргөө 1", "Гэгээнтэн", "iCinema" кино театрт монгол хадмалтай гарахаар болжээ. Өнгөрсөн жил мөн Хятадын кино өдрүүд арга хэмжээг Тэнгис кино театрт зохион байгуулж байсан юм.
Азийн кино урлаг тэр дундаа Хятад кино сонирхогч та бүхнийг тус өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Зөөлөн хүчний бодлого гэж сонссон байхаа манайхаан нөгөө нямдоржийг урьдаг дайлж бөөлжүүлээд бэлэг өгдөг хятадын соёлын байгууллага иймэрхүү юм ярьсан байдаг