Хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг "Пуужин" Баяраа буюу реппер Рокит Бэй тайзнаа эргэн ирлээ. Дуулахаас илүүтэй шүүгчийн ажилд гаршаад байсан тэрбээр дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийн шүүгчийн суудалд залраад амжсан.
Мөн өөрөө зохиолыг нь бичиж найруулахын зэрэгцээ зургийг нь зурсан "Оннц Дүмд" цувралынхаа хоёр бүлгийг үзэгчдэд хүргэсэн, гэр бүл зохиож, хоёр хүүхдийн аав болсон гээд тэр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд үнэхээр ихийг амжуулжээ.
Амралтын өдөр болсон "XMF"-д дуулсан Рокит Бэй хоёр жилийн дараа тайзнаа гарч ирж байгаа нь энэ гэнэ. Тэрбээр "Оннц Дүмд" цувралын гол дүр болох Дамбажаа ноёны хамт хөгжмийн фестивальд уран бүтээлээ өргөсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )