“Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын шинэ үеийн түүхийг нээгч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгүүлч С.Цогтсайхны нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвтэй дууны уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаанд яруу найрагч, ая зохиогч болон сонирхсон хувь хүмүүс оролцох боломжтой.

 

Нэг. ЗОРИЛГО:

Ардчиллын сүлд дуу болох С. Цогтсайханы “Хонхны дуу“ 30 жилийн өмнө нийгмийг сэрээж байсан. Энэхүү дуу нь Ардчиллын сүлд дуу болон бидний зүрх сэтгэлд хоногшин үлджээ. Харин өнөөдөр 30 жилийн дараа бид Ардчиллын хөгжлийн үе шатуудыг харуулсан, түүхэн үйл явдал бидэнд юу авчирсан. Энэ өөрчлөлтийн талаар дахин бид “Хонхны дуу” хоёр дахь уран бүтээл төрүүлэхийг  зорьж байна.

 

Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:

Бүтээл нь ардчиллын үнэ цэнэ,  хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийг тод томруун тусгах. Ардчиллын үнэт зүйлийг дууны үгээр дамжуулан ил тод, зоригтой, сэтгэлд үлдэхүйц үгээр илэрхийлсэн байх. Дууны үг нь үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн байна.

 

Гурав.  ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Дууны шүлэг нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
  2. Утга санаа агуулга нь  Ардчиллын 30 жилийн түүхэн үйл явцыг тодотгосон байх
  3. Шүлэг нь хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшихуйц, ойлгомжтой, хялбар үгтэй байх
  4. Ардчиллын үнэ цэнэ, амар амгалан байдлыг илэрхийлэж, уриалсан байх
  5. Шүлэг нь гурван бадагаас илүүгүй, зөвхөн монгол хэл дээр байх
  6. Шинэ дуу нь Ардчилсан намын онцгой өмч байна
  7. Бүтээлээ ирүүлэхдээdemparty.mn хаягаар орж дээрх хоёр логог  татаж, тавьсан байх.

 

Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ:

  1. Бүтээлийг ирүүлэхдээ өөрийн овог нэр, албан тушаал, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг бичсэн байна. tengis1010@gmail.comхаягаар ирүүлнэ.

 

Тав. ХУГАЦАА:

Бүтээлийг 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагаас өмнө tengis1010@gmail.comхаягаар хүлээн авна.  Шалгаруулалтыг 2019 оны аравдугаар сарын 5-ны өдөр тодруулж, шагналыг 13:00 цагт Ардчилсан намын төв байранд гардуулна. 

 

Зургаа. ШАГНАЛЫН САН :

Дууны шүлэг:

Нэгдүгээр байр:  Өргөмжлөл,  9.000.000,00 төгрөг

 

Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top