Бохир соруулж байсан иргэд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Говьсүмбэр аймагт ус сувгийн компанийн ажилчид хийнд хордож, бохирын худагт унажээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын нутаг, Төмөр зам багийн 305 дугаар байр 3.5 метрийн гүнтэй бохирын худагт  хоёр хүн унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу онцгой байдлын долоон алба хаагч хэргийн газарт очих үед “Ус Ду” ХХК-ийн ажилтан Сүмбэр сумын иргэн 62 настай, эрэгтэй Д, 47 настай, эрэгтэй Э нар бохирын худгийн ус соруулж байгаад ухаан алдаж унасан байжээ.

Аврагчид хоёр иргэнийг худгаас эсэн мэнд гаргаж, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bud(24.18.244.205) 2019 оны 08 сарын 28

Yasan surgamj avch hashirdaggui ulsuud be.

1  |  0
Top