Монголын "Хөлбөмбөгийн элч" - "Шар айраг"-ийн Г.Ганхүү

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Монголын хөлбөмбөгийн хөгжлийг өөрийн эх орондоо болон хилийн чанадад сурталчлах эрхэм үүрэг бүхий “Хөлбөмбөгийн элч”-ээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар өргөмжлөлийг гардууллаа.

Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатын тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч хөгжөөн дэмжигч та бүхний дуу хоолой юу юунаас чухал. Эзэн, зочин тоглолтоор юм шийдэгдэж буй тохиолдол эзэн баг ямагт давуу талтай байдаг гэсэн үзүүлэлт бий. Талбай дээрээ тоглож буй тоглогч эсрэг багийн талбайд тоглож буй тамирчнаас хоёр дахин хурдан гүйж, илүү хүчирхэг болдог. Тиймээс та бүхэн эх нутагтаа болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг алгасалгүй үзээрэй.” Хэмээн шигшээ багийн үзэгчдийг уриалж, хөлбөмбөгийн элч төлөөлөгчийн ажилдаа ханцуй шамдан орлоо.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хөлбөмбөгийн элч” Г.Ганхүүтэй халуун яриа өрнүүлж8 холбооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шигшээ багуудын талаар товчхон танилцуулсан юм.

Дэлхийн 100 гаруй улс орноор аялж, хөлбөмбөг хөгжим хоёрт зүрх сэтгэлээ зориулсан Г.Ганхүү хүрсэн газар бүртээ хөлбөмбөгийн үрийг суулгаж, эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэх нь дамжиггүй биз ээ.


Энэ онд Монгол Улсад болох ДАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн тоглолтууд (МХБХ-ны цэнгэлдэх)
 

  • 2019.09.05 Монгол - Мьянмар
  • 2019.09.10 Монгол - Тажикистан
  • 2019.10.15 Монгол - Киргиз 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top