Монгол, Оросын дайчдын гавьяаг дархалж, хойч үедээ мөнхжүүлэх учиртай

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөө, Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд өчигдөр /2019.08.28/ тоглолоо. 

А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлэв.

Хүндэтгэлийн тоглолтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж үг хэлэхдээ “Монгол орны тусгаар тогтнол Монголын ард түмний амар амгалан, аюулгүй амьдрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, ялалт байгуулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг та бид хүндэтгэн, дархалж, хойч үедээ бахархан мөнхжүүлэх учиртай. Түүхэн ялалтын ойг тэмдэглэх нь ялалт байгуулсан ард түмний бахархалт баяр төдийгүй хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд, хөрш орнууд хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан, харилцан ойлголцож, энх тайван, амар амгаланг бидэнд сануулж байдаг билээ. Халхын голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ойн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, тусгаар тогтнолын үнэт зүйлийг иргэд олон нийт, залуу хойч үедээ сурталчилан таниулах олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ үшийн арга хэмжээ билээ. Шилдэг уран бүтээлүүдээрээ Монголын ард түмэнд бэлэг барьж буй нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын уран бүтээлчид, зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилж, тухлан саатахыг хүсье” хэмээлээ.

Тоглолт "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Борхон бүсгүй", "Катюша", "Дамнуургатай наймаачид", "Алив эрэг, уушин газар луу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжилж, төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкэд дурсгалын зүйл гардуулан өгөв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top