Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна.
Өчигдөр бид ДАШТ-ий эхний өдрийн гол дүр, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд түрүүлж, дэлхийн хошой аварга болсон Украины залуу од, 18 настай, үзэсгэлэнт Дарья Белодедын тэмцээний үеэрх торгон агшныг хүргэсэн.
Харин өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалын эзэн М.Уранцэцэгийн ДАШТ-ий үеэрх торгон агшнуудыг хүргэж байна.
Сануулахад, М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын Клементтэй барилдсан. Хагас шигшээд Украин охинд хэвтээ барилдаанд ялагдсан ч манай бөх харин хүрэл медалийн төлөө хэн нь хэвтээ барилдаанд илүү гэдгээ харуулж, өчих мэхээр цэвэр ялсан юм. Ийнхүү Урнаа дэлхийн аваргын алт, мөнгө дээрээ хүрэл медаль нэмэн, бүрэн цуглуулгатай болсон билээ.
Сэтгэгдэл ( 4 )