Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи өнгөрсөн жил “Шинэ Монгол-Харумафүжи” сургууль нээж, 700 гаруй сурагчийг хамруулан Японы боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ.
Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр (2019.09.01) болж, Харумафүжи аварга гэр бүлийнхнийхээ хамт нээлтийн ёслолд оролцов.
“Би эх орон, ард түмнийхээ ачийг яаж хариулна даа гэж их боддог байсан. Энэ хүсэл, мөрөөдлөө Ж.Галбадрах багшид хэлэхэд маш уриалгахан хүлээж авснаар “Шинэ Монгол-Харумафүжи” сургууль нээгдсэн. Монгол хүүхдүүд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн сайн боловсрол, сайн сургалт, сайн хүмүүжилтэй болоосой гэсэн мөрөөдөл маань биелж байна. “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн зорилго бол лидер сурагчидтай болох биш сайн хүн, сайн иргэнийг төлөвшүүлэх явдал” гэж их аварга сургуулийнхаа зорилгыг тодорхойлж байсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Edniihen neex sain humuus bishe. Medex 1 n mednee. Gobialtaixan hun muutai unen yum bile . Bodoj yavtsgaa daa
bi mongol ulsad surguuli tsetserleg barij ugnuu. ashig oloh zorilgoguigeer tun udahgui
Huuhdee gaigui bolovsrol ezemshuulmeer bh yum ulsiin surguuli ni huuhdiin too heterchihsen gaigui huviin surguuliud ni tolbor ni tengeriin unetei tor zasag ni demjeed huviin gaigui surguuld tolborgui surgadag bolmoor yum
sain huu