Бага насны охид биеэ үнэлэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт /2019.08.30/ биеэ үнэлсэн байж болзошгүй 20 орчим насны эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгасан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Титэм саун, массажны газарт 20 орчим насны эмэгтэйчүүд биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тус саун, массажны газар нь 19-21 насны таван охиныг сауны үйлчлэгч нэрээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэхүү хууль бус үйлдлийг зохион байгуулж, сошиал орчинд зар тавьж зуучилдаг, биеийг нь үнэлүүлдэг хоёр эмэгтэй байсан байна. Зарын дагуу ирсэн дээрх охидын нэг нь бие давхар болсон байжээ.
Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь мөнгөний хэрэгцээ гарсан учраас биеэ үнэлдэг гэх тайлбарыг өгдөг байна. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ төрлийн хууль зөрчсөн асуудалд иргэнийг 50.000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээг авдаг аж. Биеэ үнэлэлттэй тэмцэхийн тулд торгууль, шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг цагдаагийн байгууллага онцоллоо.
Биеэ үнэлэлттэй тэмцэх хүрээнд өнгөрсөн наймдугаар сард шон дээр наасан гулгаа массажны 2700 гаруй зарыг Улаанбаатар хот тохижилтын газар, цагдаагийн байгууллагын алба хаагч нар хуулж авчээ. Ингэж устгадаг ч шөнийн цагаар дахиад наачихдаг бөгөөд зарын дагуу үйлчлүүлдэг залуучууд ч олон байгааг албаныхан ярьж байна. Нийслэл хотын хэмжээнд 140-170 гаруй биеэ үнэлэгч цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Gol n jiremslelt
Horidog yal ugdug boloochee