ОРХОН: Өвөлжилтийн бэлтгэлд анхаарахыг үүрэг болгов

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Орхон аймгийн Засаг даргын Шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Шуурхай зөвлөлгөөний эхэнд зарим хэлтэс, агентлагууд цаг үеийн ажлынхаа талаар мэдээлэл хийв. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар Эрдэнэт хотыг дайран өнгөрдөг улсын чанартай А1001 замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил хийгдэж байгаа бөгөөд үүнд орон нутгийн зүгээс хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмонд үүрэг болгов. Мөн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, ажлыг чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг хар жагсаалтад оруулж, нийтэд мэдээллэж байхаар боллоо. 

Нийтийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудын талаар иргэдээс ихээхэн гомдол ирж байгаа бөгөөд цаашид дэн буудлуудтай холбоотой асуудлыг шууррхай шийдвэрлэж ажиллахаар болов. Есдүгээр сарын сүүлээр нийт нутгаар цочир хүйтэрч цас орох төлөвтэй байгаа бөгөөд өвөлдөө олон жилийн дунджаас ахиу цас орж магадгүй байгаа тул ургац хураалтыг яаравчлах,  хадлан тэжээлийг сайтар бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад сануулав. 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(59.153.114.46) 2019 оны 09 сарын 02

erdenetiin govil bagaas ar bulagiin amralt ruu tz tavi

0  |  0
Top