ФОТО: Есдүгээр сарын 1-ний ерөөс жаргалтай зургууд

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Хичээлийн шинэ жилийн нээлт болж, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ, оюутнууд их сургуулиа зорин ирлээ. Өчигдөр, өнөөдөр хот маань хөгжилтэй, инээсэн хүүхдүүдийн аз жаргалтай мөчөөр дүүрэв. Энд тэндгүй ангиараа, найз нөхдөөрөө, аав ээжтэйгээ алхах хүүхдүүдийн баяр гийсэн мөчөөс хуваалцахын ялдамд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Хүүхэд бүр аз жаргалтай, хот маань өдөр бүр баяр баясгалантай байг ээ. 

2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 241, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 124.372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд 294.084 хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38.232 нь нэгдүгээр ангид элсэн орж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top