Гудамжны сагсан бөмбөгөөс олимпын дэвжээ рүү...

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Sprite 3x3 “Хүчирхэг тулаанд” аварга болсон Дорноговь Tescoma 5D баг Sukhbaatar MMC Дэлхийн гранпри тэмцээнд орох эрхтэй боллоо.

М-Си-Эс Кока Кола ХХК-ний Sprite брэндийн дор TLG-13 ТББ хамтранзохион байгуулдаг Sprite 3x3 Улсын аварга шалгаруулах тэмцээн 15 дахь удаагаа зохиогдож есдүгээр сарын 1-ны өдөр аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 400 гаруй багийн 1,600 гаруй тамирчид, гурван насны ангиллаар, долоо хоногийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Улаанбаатар хотын есөн дүүргээс гадна Хэнтий, Увс, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг хөдөө орон нутгийн багууд тэмцээнд амжилттай оролцсон нь Sprite 3x3-н цар хүрээг улам нэмсэн явдал байлаа.

15 дахь удаагийн Sprite 3x3 “Хүчирхэг тулаан” тэмцээний онцлог гэвэл аварга болсон баг Олимпын эрхийн оноо цуглуулах Sukhbaatar MMC Дэлхийн Гранпри тэмцээнд оролцох эрх авах байв. Ийнхүү ахлах насанд Ж.Отгондарь дасгалжуулагчтай Дорноговь Tescoma 5D баг аварга болж олон улсын мэргэжлийн тэмцээнд оролцохоор болсон.

Одоогоос15-н жилийн өмнө анх зохиогдож 3х3 гудамжны сагсан бөмбөг, хүчирхэг тулаан нэрээр хүүхэд залуусын дунд алдаршсан. Монголчууд яг л энэ үеэс 3х3 төрөлтэй танилцсан ба Монголын багуудын гаргасан амжилт  мөн л эндээс эхлэлтэй гэж хэлж болно.

Мөн саяхан БНХАУ-н Бээжин хотноо дөрвөн жил тутамд нэг болдог олон улсын сагсан бөмбөгийн холбооны хурлаар 3х3 сагсан бөмбөгийн төрлийг хамгийн ихээр хөгжүүлж байгаа орноор Монгол улсыг нэрлэсэн нь бидний 15-н жилийн өмнө эхлүүлж байсан Sprite 3x3 “Хүчирхэг тулаан” тэмцээний үр шим юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top