“Хоёр ард түмэн- Нэг ялалт” үзэсгэлэнг зориорой

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Хоёр ард түмэн - Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гарч байна. 

Үзэсгэлэн есдүгээр сарын 2-нд нээлтээ хийж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монцамэ агентлагийн дарга Б.Ганчимэг, “Россия сегодня” агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хатагтай Ксения Александровна Франчук болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Литованный Евгений Иванович, БНВУ-аас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг нарын төлөөлөгчид оролцлоо.

Түүхт ялалтын ой тохиож буй энэ өдрүүдэд үр хүүхдээ дагуулан уран зургийн галерейгаар зочилж, Халх голын ялалтын түүхэн болон Орос-Монголын найрамдалт харилцааны гэрч болсон гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу. “Хоёр ард түмэн- Нэг ялалт” үзэсгэлэн есдүгээр сарын 6-ыг дуустал гарна. 

Монголын Уран Зургийн Галерей

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top