Билл Гэйтсийн гурван үеийн түүхээр баримтат кино бүтээнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Уйльям Хенри Гэйтс буюу Билл Гэйтсийн амьдралын түүх кино болохоор болжээ. 

Өдгөө 64 настай түүний гурван үеийн амьдралын түүхийг өгүүлэх гурван ангит баримтат киног  Нетфликс компани бүтээж байгаа аж.

Билл Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэхь хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм. Түүний хувийн амьдрал, бизнесийн амжилтыг өгүүлэх тус баримтат кино есдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ. 


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top