О.Хангай харцага Тулааны спортын наадамд зодоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

БНСУ-ын Чунжу хотноо энэ өдрүүдэд Дэлхийн тулааны спортын II их наадам болж байна. Тус наадамд ширым бөхийн төрөл анх удаа багтаж байгаа бөгөөд Монголын бөхчүүд энэ төрөлд хүч үзэхээр очоод байна.

Манай баг тамирчдыг Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр ахалж байна.

Тамирчдын бүрэлдэхүүнд улсын харцага О.Хангай (Үнэмлэхүй жин), Д.Тамир (-130 кг), Б.Түмэндэмбэрэл, М.Гармаа (-105 кг), н.Төмөрхүү, н.Дашбямба (-65 кг) нар багтжээ. Ширым бөхийн барилдаан өнөөдрөөс эхэлж байна. 

Улсын харцага О.Хангайгийн хувьд өнгөрсөн жил БНСУ-д болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээний гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртэж байсан билээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top