ХӨЛБӨМБӨГ: Монголчууд ДАШТ-ий II шатанд анхны хожлоо авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

МХБХ-ны ногоон талбайд өнөөдөр (2019.09.05) нэгэн гайхалтай тоглолт, гайхалтай ялалтыг Монголын хөлбөмбөгчид үзүүллээ. Азийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшсэн Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Дэлхийн аваргын урьдчилсан шатны "хоёрын даваа"-нд F хэсгийн (Япон, Киргизстан, Таджикстан, Мьянмар, Монгол) өрсөлдөгч Мьянмартай өрсөлдөж, 1:0 харьцаагаар хожив.

Хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар А.Дөлгөөн оруулсан юм. Ингэснээр “Талын хөх чононууд” гурван оноо авлаа.

Дэлхийн чансаанд Япон 33, Киргизстан 95, Таджикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа билээ. Одоо манай хөлбөмбөгчид энэ сарын 10-нд Тажикстаны багтай нутаг дээрээ өрсөлдөнө. 
 

  • 2019.09.05 Монгол - Мьянмар (1-0)
  • 2019.09.10 Монгол - Тажикстан

 

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(93.232.228.241) 2022 оны 05 сарын 08

Маш сайн байна манайхаан . Баяр хүргэе!

1  |  0
gombo erdene (103.26.195.143) 2019 оны 09 сарын 05

gool gool gml good

1  |  0
Top