Эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг хэрхэн хадгалж байгааг шалгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 06

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болон Мөрдөн шалгах бусад байгууллагад “Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг мөрдөгч нараас хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх” ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын баталсан заавар, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгалаа.

Шалгалтаар тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдийн эд мөрийн баримтыг хадгалах өрөө, тасалгааны багтаамж хүрэлцээ муу, тусгай горим, нөхцөл шаардсан эд зүйлсийг хадгалах зориулалтын өрөө тасалгаагүй зэрэг хэд хэдэн зөрчлүүд илэрчээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа Цагдаагийн хэлтсийн дарга нарт дээрх зөрчлүүдийг арилгах, тусгай зориулалтын өрөө тасалгаатай болох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар хугацаатай үүрэг өгч, прокурорын шаардлага хүргүүлж ажилласан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Браун(202.9.43.195) 2019 оны 09 сарын 07

Hi, Matilda!

0  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top