ШИРЫМ БӨХ: Монгол бөхчүүд дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09



БНСУ-ын Чунжу хотноо энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн тулааны спортын II их наадамд Ширым бөхийн төрлөөр оролцсон манай бөхчүүд дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Улсын харцага О.Хангай үнэмлэхүй жинд, Улсын начин Д.Тамир (-130 кг), аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл (-105 кг), Г.Дашбямба (-65 кг)-д тус тус мөнгөн медаль хүртсэн байна. Мөн -130 кг-ийн жинд барилдсан аймгийн начин М.Гармаа хүрэл медалийн болзол хангажээ.

Түүнчлэн Дэлхийн тулааны спортын II их наадмын Ширым бөхийн төрөлд манай баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртсэн байна. Харин тус тэмцээний тэргүүн байрт БНСУ-ын баг тамирчид оржээ.  

Монголын бөхчүүд тус тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд баг тамирчдыг Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр ахалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top