У.Хүрэлсүх: Ноён уулыг Дархан цаазат газар болгох ёстой

2019 оны 09 сарын 09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой.Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй”  хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны наймдугаар сарын 6-ны өдөр болох байсан ч хойшилсон.

Ноён уул орчимд уул уурхай эрхлэхийг эсэргүүцэж буйгаа “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын зүгээс олон жилийн турш илэрхийлж өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ёстой гэсэн агуулга бүхий тэдний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн жилүүдэд 40 гаруй удаа болсон байдаг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.80) 2019 оны 09 сарын 10

Sain baina.

0  |  0
mglhuu(217.128.69.126) 2019 оны 09 сарын 09

huvisgal bur ooriin ongotei baidag,ezen bogd chingisiin hoh mongol doroiton harlah uyer(har hyatad ruu dohno) shar huvisgal garch(avtai san hanii bodlogo) hoh mongol shar mongol bolson ium gene lee. shar mongol doroiton harlah uyer( harlah prozess togs heregjvel har hyatad bolon uusna) ulaan huvisgal mongold garch shar mgl ulaan mgl bolson ium bilee.Ulaan mgl doroitoh zagt ardchilsan huvisgal garsan,ardchilsan huvisgal ongoo oloogui baih uyed nert toloologch ni (zorig agsan hoh huvisgal hiij baisan baih)batuul, elbegdorj hemeeh 2 naizdaa aluulj mgl-uud harlan doroitoj bn. odoo harin hoh huvis

0  |  0
mglhuu(217.128.69.126) 2019 оны 09 сарын 09

ardchilsan huvisgal oligarhuudiin gart orj araatnii kapitalizm hemeeh mafijsan niigemtei, ardchilliin toloologchid nuuren deeree ardchilal nider deeree zandalchid bolson ene zag uyed niigmiin zahialgaar harlaj doroitson mongol tumnee udirdan hoh ongot huvisgaliig taivan zamaar hiij bui mgl ard tumnii garamgai huu hurelsukh tanid bayarlalaa

0  |  0
БОАЖЯ(122.201.21.240) 2019 оны 09 сарын 09

Еренхий сайд У.Хурэлсух л тэг, ингэ гэж хэлэхгуй бол юу ч хийдэггуй Сайд нэртэй суудал сандлын беглеес болсон БОАЖЯ-ны энэ гайг зайлуулмаар юм! Энэ засаг ер нь Хурэлсухээс еер ажил хийж байгаа цувдай толгой алга шивдээ!

2  |  0

1  |  0

Чука(66.181.184.169) 2019 оны 09 сарын 09

Маш зөв. Дэмжиж байна!

1  |  0
Чука(66.181.184.169) 2019 оны 09 сарын 09

Маш зөв. Дэмжиж байна!

1  |  0
Зочин(49.0.141.19) 2019 оны 09 сарын 09

Тусгай хэрэгцээ гэж ямар хэллэг гаргаад буруу яриад байна даа. ”Хамгаалалт”-анд авах ёстой,Хэрэглэх эсэхийг ард түмний саналаар шийдэх байх шүү!!!

0  |  0
Top