СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурав хоног архи ууж, амьгүй ураг төрүүлсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна 

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 37 настай эмэгтэй Н гэртээ гурав хоног архидан согтуурсны улмаас амьгүй ураг төрүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллага энэ сарын 7-нд шилжих шөнө "Амгалан" амаржих газарт зулбасан эмэгтэй ирж хэвтсэн тухай дуудлага, мэдээллийг 01.20 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу хэргийг шалгахад Н гэх эмэгтэй гэртээ гурав хоног архи уун, бие нь өвдөн хэвтжээ. Энэ хугацаанд хэвлий хэсгээр нь базлан өвдөж, дөрвөн сартай ураг амьгүй зулбасан нь тогтоогдсон байна.

Тэрбээр Яаралтай тусламжийн 103-ын машинаар эмнэлэгт хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмнэлэг (66.181.164.214)  2025 оны 03 сарын 13

аягүй бол эмнэлгийнхний буруу байх даа

1  |  0
mmm  (217.227.208.146)  2025 оны 03 сарын 13

albaar uusiin boluu ter huurhun byatshan zurhiig dendvv haramsaltai bn

1  |  1
T  (95.85.212.235)  2025 оны 03 сарын 13

Yu ch gehev dee eruul heviin hun hezeech iim yum hiihgui bh jiremsen baitugai jiremsen bish hun ch 3 honog arhidval uhne bizde

1  |  0
Зочин (202.179.27.126)  2025 оны 03 сарын 13

Эргүү мал

1  |  0
Oilgomjtoi shdee (119.224.171.125)  2025 оны 03 сарын 13

Yaj ch bodson jiremsen hun albaar l bish bol 3 honog uugaad bhdaa yahav dee:(

1  |  1
Top