“Өчигдөр ба өнөөдрийн Монгол” ховор нандин гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочлоорой

2019 оны 09 сарын 10

Монгол нутагт ардчиллыг төрүүлж, үнэ цэнийг нь хөрсөнд буулгахын төлөө тэсгим хүйтэн өвлийн жаварт уур савсуулан мэндэлсэн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярыг угтан “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг "Сүндий сан" ивээн тэтгэн нийтэд хүргэж байна.

1979-2019 оны хоорондох 40 жилийг харуулсан, ховор нандийн гэрэл зургийн үзэсгэлэн 2019 оны есдүгээр сарын 07-15-нд "Блюмон" цамхагийн нэгдүгээр давхарт, есдүгээр сарын 13-нд Сүхбаатарын талбайд нийтэд нээлттэй дэлгэгдэнэ.

"Сүндий сан"-гийн хувьд тус үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа ба түүхэн гэрэл зургаар дамжуулан Ардчилсан нийгмийн үнэт зүйл, үнэ цэнийг ойлгуулах зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг тус сангийн тэргүүн Доржрэнцэнгийн Сүндий онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top