“Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд энэ сарын эхээр эхэлсэн билээ.
Манай баг есдүгээр сарын 4-нд талбай дээрээ эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж, 1:0 харьцаатай ялалт байгуулаад байсан юм.
Өнөөдөр /2019.09.10/ F хэсгийг тэргүүлж байгаа Монгол, Тажикистаны багийн тоглолт боллоо.
Тоглолтын 80 минутад Тажикистаны баг Монголын багийн хаалганд цорын ганц гоолыг оруулснаар Тажикистаны баг ялалт байгуулав. Ирэх сарын 10-нд Монголын шигшээ баг Японы шигшээ багтай нутагт нь тоглоно. Японы шигшээ баг дэлхийд чансаагаараа 33-т эрэмбэлэгддэг хүчирхэг баг юм.
Сэтгэгдэл ( 2 )
Зүгээрдээ. Хожигдож сурсаны дараа жинхэнэ тоглолт эхлэх байх. Амжилт.
Hozihiig bodooroi