Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар нь Монгол Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилгоор “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь’’ үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. ЮНЕСКО-оос тус зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг үнэлж, дүгнэн “Монголын үндэсний баг”-ийг бүрдүүлэх зөвлөмж, чиглэл өгсөн. Үүний дагуу ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог чухалчлан үзэж “Монголын үндэсний баг”-ийг бүрдүүллээ.
Үндэсний багийн оролцогч талуудад ЗГХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, ХХААЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Оюуны өмчийн газар, Монголын хүний эрхийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Брэндийн зөвлөл, МУИС, СУИС, Нийслэлийн соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон бүтээлч үйлдвэрлэлийн салбар, хэвлэл мэдээллийн салбарын ТББ, хувийн хэвшлийн төлөөллүүд багтсан.
Сэтгэгдэл ( 0 )