ХУРГАН ДАРГА нарын ард ХУУРАЙ үлдэх вий!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

-Сайд асан Б.Батзориг нарын 13 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үнэн. Одоогоор нэр усыг нь олон нийтэд мэдээлж болохгүй, нууцалж байна-

АТГ-аас өнгөрсөн оноос эхэлж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Энхболд нараас гадна дэд сайд Ж.Сауле, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хааж, гэм буруугүй гэж үзсэн байдаг. Харин бусад хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэгвэл саяхан прокурорын байгууллагаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан нэр бүхий 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх үндэслэлээр шүүх өнөө, маргаашгүй гэм буруутай эсэхийг нь дэнслэхэд бэлэн болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Сайд асан Б.Батзориг нарын 13 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үнэн. Одоогоор нэр усыг нь олон нийтэд мэдээлж болохгүй, нууцалж байна. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өгч байна.

Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос бусад 12 хүн нь газар, хэлтсийн буюу “хурган” даргын албан тушаалыг хашиж байсан нөхөд гэдгийг албан бус эх сурвалж хэлж байна. Нөгөөтэйгүүр, тэдний нэр, албан тушаалыг хууль, хяналтын байгууллага ихэд “нууцалж” байгаа нь эрхгүй анхаарал татна.

Тэгвэл зарим нь жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэргийг “хурган” дарга нарт ял оноосноор хааж, нэр холбогдсон гишүүд ард нь нэр цэвэр үлдэх магадлал өндөр гэж ярьж, тэр хэрээр хардлага тээж эхэллээ. Үнэхээр ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд сайд асан Б.Батзоригоор "туг тахиж", “хурган” дарга нарын ард хуурай үлдэх вий. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
and chin(66.181.185.133) 2019 оны 09 сарын 12

1983 togsolt exner noxor xvn xylxidaad baival ydaxg I baix aa

0  |  0
xvmvvseer ajilaa ,xi(66.181.185.133) 2019 оны 09 сарын 12

xvmvvseer ajilaa xiilgeed xelsendee tootsie ouch chadfgvi gardaa bas bagiin mini 6 syrgyyli to go on ax ichij amidaraarai

0  |  0
иргэн(66.181.191.137) 2019 оны 09 сарын 12

Арчаагүй гөлөг. Нохойн барималаар амташсан карманы хулгайч. Ичдэггүй хулгайч

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 09 сарын 12

Луйварчидыг цаазалцгаая. Ард түмнээ дэндүү элэг барьж байна. Монголын ард түмэн та нарыг цээрлүүлнэ.

0  |  0
Top