Монголд танигдаагүй ч Холливудад танигдсан МОНГОЛ БҮСГҮЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Өнгөрсөн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 7-ны хооронд Италийн Лидо арал дээр амжилттай болж өндөрлөсөн 76 дахь удаагийн олон улсын Венецийн кино наадмаар олон шинэ кино нээлтээ хийсэн. 

"Waiting for the Barbarians" кино ч мөн энэ үеэр эхний үзвэрээ үзэгчдэд толилуулсан юм. 

 

 

Венецийн кино наадмын үеэр Монголын кино сонирхогчдын анхаарлыг ихээр татсан нэгэн үйл явдал болж өнгөрсөн нь Италийн найруулагч Сиро Геррагийн "Waiting for the Barbarians" буюу "Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны уран бүтээлчдийг тойрсон мэдээлэл байлаа. Киноны гол дүрүүдэд Холливудын алдартай жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нар тоглосноос гадна Б.Ганчимэг хэмээх монгол эмэгтэй дүр бүтээсэн юм. 

 

 

Жүжигчин Б.Ганчимэг өмнө нь Ex Machina (2014), Wonder Woman (2017), Sweet Lies (2018) зэрэг өндөр үнэлгээтэй бүтээлүүдэд дүр бүтээж байсан. Эдгээр кинонуудын мэдээллийг ЭНД дарж, харах боломжтой. 

 

 

Хэдийгээр монголчуудын дийлэнх нь жүжигчин Б.Ганчимэгтэй одоо л танилцаж байгаа боловч түүнийг олон улсын кино бүтээгч, холливуд, кино сонирхогчдын дунд танигдсан уран бүтээлч гэдгийг дараах кинонууд болон бүтээсэн дүрүүд нь илтгэж байгаа юм.  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.40.103.3) 2019 оны 09 сарын 12

Mongol nertei boloxoos Mongoloor ch yarij chaddaggui gesen shuu de.

1  |  0
Top