Хятадад болж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр тодорлоо. Маргааш Австралийн баг Испанитай, Францын шигшээ Аргентины багтаа тоглоно. Хүрэл медаль, болон алтан медалийн төлөө тоглолтууд энэ сарын 15-нд болно.
Энэ жилийн ДАШТ-ээс Европ тивд олимпын хоёр эрх олгосон. Тэмцээнд оролцсон таван Европын багаас хагас шигшээд шалгарсан Франц, Испанийн шигшээ баг олимпод оролцох боллоо.
Тэднээс гадна одоогийн байдлаар Австрали, Иран, Аргентин, АНУ, Нигер болон талбайн эзэн Японы баг “Токио 2020” наадамд оролцох эрхтэй болсон. Бусад багууд олимпын эрх олгох урьдчилсан шатны тэмцээнд оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )