Сангийн яамны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн хүрээнд УИХ болон Засгийн газрын гишүүдийн туслахуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зарласан. Гэвч уг тэмцээнд оролцсон ажилтнууд тун сэтгэл дундуур байгаа гэнэ. Учир юув гэвэл зөвхөн дарга нарт тал зассан уралдааны болзол зарлаж бусад ажилтангуудаа хүн гэж тоогоогүй аж. Зөвхөн яамдын сайд, дарга удирдлага нарын дунд шидэлтийн тэмцээн зохиож өндөр бооцоо зарласан байна. Уг нь тэмцээнд оролцсон нийт тамирчдын дунд л уг шалгаруулалтыг явуулдаг уламжлалтай. Жижигхэн сагсны тэмцээн дээр хүртэл дарга цэргийн ялгааг ингэж гаргаж байгаа юм чинь томоохон юман дээр ойлгомжтой юм байна л даа.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )