БАГАНУУР: Залуучуудын бизнес, хөгжлийг дэмжих төвийг барьж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Залуучуудыг ажлын байраар хангах, тогтвортой орлого бий болгох, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгын ажил эхэллээ. Тус барилга зургаан давхар шилэн фасадтай ба нэг давхар нь номын сан кофе шоп, 2-3 давхар нь залуу бизнес эрхлэгчдийг ажлын байраар хангах өрөө тасалгаанууд, 4-5 давхар нь чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх фитнес клуб, кино театр, зургаан давхар нь 100 хүний суудалтай конференц хурлын заал зэргээр баригдах юм.

Энэхүү барилгыг "Мөнхийн үргэлжлэл" ХХК барьж гүйцэтгэж байгаа ба 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.120.242) 2019 оны 09 сарын 12

Ийм төв хэнд хэрэгтэй вэ? Залуучуудынхаа бизнесийг дэмжээд хамгийн бага хүүтэй зээл өгсөн дээр

0  |  0
Top