У.Хүрэлсүхийн дэлгэх хөзөр БУЮУ дараагийн нүүдэл юу вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

За даа, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн нүүдэл одоо л эхэлж байна. Одоо л гэдэг нь Үндсэн хуулийг хэлэлцэж байх энэ үед тэрбээр парламентын засаглалыг авч үлдэх хөзрөө дэлгэхээр шийдэж. МАН-ынхан нам дотроо нэлээд толхилцож одоо бол нэг талдаа гарч асуудлаа шийдсэн. Гэсэн ч түүний хуйндаа байгаа сэлэм сугарах болоогүй бололтой.

Гадна талаас Ерөнхийлөгч түүний багийнхан Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгээ Үндсэн хуулийн эхийг дэмжих эсэхийг Ард нийтийн санал асуулгаар асуухдаа хамт явуулахыг шахсан. Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэдийн санал өгсөн хувь нь 50+1 байж, тэр дундаа олонхийн дэмжлэг авснаар Үндсэн хууль батлагдана гэсэн үг. Сант маралын судалгааны тайлангаас харахад судалгаанд оролцогчдын улстөрчдөд итгэх итгэл байнга суларч ирсэн байна. Улстөрчдөд итгэх итгэл буурахын хэрээр парламентын нэр хүнд улам л шавартай хутгалдаж байгаа. Энэ үед Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх иргэдийн хувь илүүтэй өсөж байгаа юм. Судалгааны байгууллагуудын дүнгээс ч тодхон харагдах болов. “Путин шиг Ерөнхийлөгчтэй болмоор байна” гэсэн давалгаа цахим орчинд цар хүрээгээ тэлж эхэллээ. Путины арга барил нь Оростоо л таарахаас Монголд яв цав нийцнэ гээд хэн ч хэлчихсэн юм бүү мэд. Путин л өөрөө Путин байхаас яг Путин шиг тийм хүн байна гэж хаа байхав. Сайн, муу хэлүүлсэн ч ардчилал, парламентын засаглал бидэнд өнөөдрийн эрх чөлөөг өгсөн. Молхи бичээч би вээр өөрийн үзэл бодлоо, уншигч та өөрийн орон зайд үгээ хэлэх эрх чөлөө, өмчтэй байх сонголтоос эхлээд маш олон зүйлд ардчилал үүргээ гүйцэтгэж байна.

Энэ үед Ерөнхийлөгч нэг атганд Монгол Улсыг багтаана гэж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг шулуухан хэлчихье. Хэрүүлтэй уруултай ч энэ хэд маань зөвшилцөж байж шийдвэрээ гаргадаг байя. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх замдаа л хамтдаа алхацгаая.

МАН-ын дарга У.Хүрэлсүх намаа гэхээс илүүтэй улс орныхоо хувь заяаг шийдэхийн тулд УИХ-ыг тараах алхам хийж магадгүй байна. Тэр цаг хугацаа нь ирэх арваннэгдүгээр сар байж мэдэх юм.

Нэгдүгээрт, өмнө нь тэрбээр парламентын засаглалыг дэмждэг хэмээн өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан. Парламентын засаглалыг авч үлдэх тун цөөхөн вакцины нэг нь энэ парламент нийт гишүүдийнхээ гуравны хоёр буюу 51 гишүүний дэмжлэгтэйгээр өөрсдөө тарах юм. Хоёрдугаарт, өөрийгөө Ерөнхийлөгчийн хүн биш гэдгийг нотлох маш том боломж. Улс төрийн хүрээнээс хальсан хов жив У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэдэг имижийг бий болгоод байгаа. Дамдины Сүхбаатарын үүсгэн байгуулсан 100 жилийн түүхтэй намын дарга нэг хүний гарт орно гэвэл 200 мянган гишүүнтэй нам “будаа” болно биз дээ. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болохгүйн учир эрх баригч намын дарга “риск” хийж энэ парламентын бүрэн эрхийн хугацааг долоон сарын өмнө дуусгаж магадгүй. Сайн зүйлд золиос хэрэгтэй. Энэ золиос нь сайн муугаараа хэдэн жил дуудуулсан парламентын гишүүд байж мэдэх юм. Нэгэнт л ард түмэндээ сайнаасаа илүү саараар дуудуулах болсон парламентын нэр хүндийг өргөх боломж нь энэ хувилбар байж магадгүй. Ийм нэг хөзрийг удахгүй У.Хүрэлсүх дэлгэх болов уу. Дахиж сонгогдохгүй байж магадгүй зарим нэг нөхөд хүлээж авахгүй гэж гөжих л байх. Гэхдээ олонхио дагаад шийдчихнэ.

Монголд шударга ёсыг тогтооно гэж тунхаглан гарч ирсэн У.Хүрэлсүхийн сэлэм одоо сугарах ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Санал асуулгыг Улсын Их Хурлын эсхүл, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг нь санал асуулгын санал авах хэсэгтэй нэг байна” хэмээн заасан. Тиймээс уг хуулийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ард нийтийн санал асуулга хийхдээ УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эрх зүйн боломж бий. Ийм боломжийг алдах учиргүй юм. Энэ гарцаа ч тэд мэдэж байгаа. Тэр утгаараа ээлжит бус сонгуулийг явуулж парламентын засаглалаа авч үлдэх хэлбэр рүү явах нь зөв. Одоо харин УИХ өөрөө тарах саналыг өргөн барьж, УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын “өөрсдөө таръя” гэдэг 51 гишүүний кноп хэрэгтэй. Үүнийг далимдуулж Ерөнхийлөгч онц байдал зарлаж мэднэ гэдэг бор шуваа Төрийн ордонд нисээд эхэлж. Гэхдээ тэр хэмжээнд хүргэлгүй наагуур нь асуудлаа шийдчих хэмжээний арга ухаан 20 гаруй жил улс төрд явсан хүнд байж л таараа. Бусад нь ч зөвлөнө.

Их хурал өөрөө тарсан тохиолдолд намаас нэр дэвших хүмүүсээ сонгоно. Тэр үед ЖДҮ, концесс, 60 тэрбумд нэр холбогдсон хүмүүсээ хайр найргүй цавчиж чадсанаар тэр шударга ёсны салхийг сэвэлзүүлэх юм. Үүнийгээ ч У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр тов тодорхой хэлсэн. “Та нарт ямар ч боломжгүй олгохгүй шүү” гэдэг агуулга байсныг өнөөдөр уншиж болохоор байна. Ийм зоригтойхон алхам хийхгүй бол ард түмэн өөрийг нь сонгуулиар цавчиж мэднэ. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн болж ард түмний шударга ёсны тэр цангааг тайлах ёстой. Монголчууд У.Хүрэлсүхээс ийм л зоримог шийдвэрийг хүлээж байгаа. Монгол Улсад замбараагүй явж ирсэн уул уурхайтай тэр тэмцээд эхэлсэн. Одоо хариуцлагатай уул уурхай хөгжих боломж бий боллоо. Их хурал тарснаар дараагийн сонгуульд авлига, албан тушаал, луйврын хэрэгт орооцолдоогүй нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүл. Ингэж л тэр улс төр дэх цэвэрлэгээг намаасаа хийх юм.

МАН сонгуульд орохдоо урдаа барих том бамбай нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт. Тиймээс нийгмийн хүсэн хүлээсэн тэд хариулт өгөхөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусган баталсан. Ард түмнээс асуух том шалгуур бий. Гэхдээ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 108 болж нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацаа нь таван жил болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжилгүй буцаасан. Ард түмний хүсэлт нийцээгүй тул тэд ийн шийдвэрлэсэн юм. 76 хоолны савыг 108 болгож нэмэгдүүлэхийг иргэд хүсээгүй. Цаашид ч хүсэхгүй. Мөн стратегийн ордын 51 хувь нь төрийн мэдэлд байх заалтыг дэмжсэн. Ингэснээр Оюу толгойн 66 хувиас 15 хувь нь төрийн мэдэлд ирнэ гэсэн үг. Оюу толгойн гэрээн дээр шүүмжлэлтэй байдаг ард түмний хувьд тунчиг гоёхон мэдээ болоод байгаа билээ.

Энэ мэтчилэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард түмэн дэмжих хэлбэрээр тэд батлаад байгаа юм. Одоо Их хурал өөрөө тарах хэрэгтэй. Хэрэв ингэж чадсан тохиолдолд У.Хүрэлсүхийн гавьяа тэр. Лидерийн эрэлд хатсан МАН-ынханд шинэ цонх албан ёсоор нээгдэнэ гэсэн үг. Тэр одоо хөзрөө дэлгэх цаг болсон. Түүний дараагийн нүүдэл парламентын засаглалыг авч үлдэхийн төлөөх ээлжит бус Их хурлын сонгуулийг явуулж, янз бүрийн хуудуутай зүйлд нэр холбогдсон хүмүүсээ нэг мөсөн намаасаа зайлуулах цаг иржээ.

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.251) 2019 оны 09 сарын 19

taraaxgui bxaa xarin 20 onii songuulid ene xogshin bayan toroos xulgai xiideg xumuusiig buu songuulid oruulaarai bas ene urvagch iish tiishee uschsen garuudiig buu oruull

0  |  0
Зочин(202.9.42.7) 2019 оны 09 сарын 19

Одоо шууд тарж болохгүй. Харин үндсэн хуулийнхаа асуудлыг яаралтай ард түмнээрээ хэлэлцээд, сонгуулийн хуулиудаа өөрчлөөд 20 оны 6 сардаа сонгуулиа явуулах нь зөвөө.

1  |  0
pony(119.40.98.162) 2019 оны 09 сарын 17

Нүүдэлсээд байх юу байсийн . Ажил хийдэггүй хурган дарга нартаа үг хэлсэн л байна. Өдөр бүр ийм шаардлагатай байх хэрэгтэй ш дээ. Монголын төрийг хамгийн тогтоворгүй байлгасан намын дарга

0  |  0
Bayrenh (66.181.187.163) 2019 оны 09 сарын 16

Nuudel mash zew bainaa ard tumen yu husseniig bieluuleed ugwol tegeed l boloo ard tumniig neg harts ylgwargui handdag uilchilgeeg lbatalgaajuulaad uguhiig husie ydarch ywaa hunees anhaaral eheldeg baiwal boloo uls hugjnuu amjilt

0  |  0
Bi(66.181.186.78) 2019 оны 09 сарын 15

Уул уурхайруу дайрч л шоу хийхгүй бол ирэх сонгуульд ялах өөр арга байхгүй ш дээ МАН д. Иргэдийн амьдралыг шууд гаргуунд шаасан ш дээ. хаана хэд хоног ууж идэж гарсан шийдвэр билээ дээ. Нэг сайд нөхрийн лицензийг цуцалж шоудаад л нөгөөх дараа нь нөхөн төлбөр гэж төрөөс хэд нугалж авах юм ярина. тэр үед нь нөхдүүд гаргаад л өгнө. Энгийн л драм ш дээ ард түмнийг тэнэг л гэж боддог юм байх даа. Сонгуулийн ПР д ард түмнээ чирэх юу ч биш л дээ

0  |  0
Уншигч(103.229.121.112) 2019 оны 09 сарын 15

Парламентын засаглал чинь олон үндэстний улс орнуудад илүү тохирох юм биш үү? Манайд бүр эсрэгээрээ 1 үндэстэн нь яс үндсээрээ, бүр цаашлаад дов жалгаараа салж дуусах нь. Эртний хятадын сургаальд дайснаа дарахын тулд хүчийг нь сулруулахын тулд задлах тухай заасан байдаг шиг санах юм. 1 хэсэгтээ шударга ёсыг тогтоож, хулгайч луйварчдаас салахад дарангуйлал хэрэгтэй.

0  |  0
Зочин (202.9.43.199) 2019 оны 09 сарын 19

Ерөнхийлөгчийн засаглал манай улсад таарахгүй ээ. Баттулгыг харин яаралтай огцруулах хэрэгтэй. Хууль зөрчсөн нь илт болсон шүү дээ. Жирийн хүн ингэж хууль зөрчсөн бол тэр өдөрт нь шорондоо хийнэ биз. Одоо Нямдорж сайд үнэхээр шудрага хууль дээдэлдэг хүн мөн үү? гэдгийг харах л үлдлээ.

1  |  2
Зочин(202.9.43.199) 2019 оны 09 сарын 19

Одоо МУИХ-г тарааж болохгүй ээ. Хүрэлсүх өөрийгөө юу гэж бодоод байгаа юм. Юм л бол хүн загнаж байгаагаар л фёсс дээр харагдах юм. Хүн загнасанаар ч ажил хурдан сайжрана гэвэл эндүүрэл шүү.

3  |  2
иргэн(59.153.115.18) 2019 оны 09 сарын 16

Дахин сонгууль хийж болно. Гэхдээ сонгуулийн яуйварыг яах вэ

0  |  1
зочин(66.181.181.75) 2019 оны 09 сарын 16

нэр хүнд нь унасан их хурлыг тараахад болохгшй юмгүй ингэж чадвал ман-д ашигтай байж магадгүй юм хийж байгаа хүмүүсээ эргүүлээд дэвшүүлэх хэрэгтэй түүнээс биш ам нь рекламны пауз болсон аюурсайхан батзандан гэх мэт хүмүүс онцгүй

3  |  1
зочин(66.181.181.75) 2019 оны 09 сарын 19

өнөөдөр монгол ерөнхийлөгчийн засаглалтай болох болоогүй

1  |  1
зочин(66.181.181.75) 2019 оны 09 сарын 14

энэ чинь харин зөв хувилбар юм биш үү нийслэлийн ирэгдийн төлөөлөгчдийг бас дахин сонгууль явуулж сонгох хэрэгтэй

0  |  0
Zochin (109.88.168.40) 2019 оны 09 сарын 14

Erx medliig ni ilyy ix ogox yum bol ene xyn l mongoliin zavxarsan emx zambaraagyi bolson ene niigmiig oorchilj chadax xyn

1  |  0
Hurimtlaa il tod ..?(115.171.245.40) 2019 оны 09 сарын 14

Hurelsuh ee hurimlal bii bolgocon turshilgaagaa ard tumenteigee huvaaltsana uu? Uneneer l shudragaar olson tsever ariun neg terbum 763 saya togrog yum bol yunaas ni aidag yum be!? Irgedee tailangaa tavichih doo. ATG mazar shalguu;lah geed zovj yavah hereggui teen kkk

1  |  0
Hurimtlaa il tod ..?(115.171.245.40) 2019 оны 09 сарын 14

Hurelsuh ee hurimlal bii bolgocon turshilgaagaa ard tumenteigee huvaaltsana uu? Uneneer l shudragaar olson tsever ariun neg terbum 763 saya togrog yum bol yunaas ni aidag yum be!? Irgedee tailangaa tavichih doo. ATG mazar shalguu;lah geed zovj yavah hereggui teen kkk

1  |  0
tsever ariun uu(115.171.245.40) 2019 оны 09 сарын 14

Hurelcuhed suglah selem uneheer bii yu? nu /a Sarangerelee zailuulj chadah uu?! 4o-ood JDU-chdeeree uneheer salah uu?! Ooroo yamar eh uusbereer hurnmtlal bii bolgoj zovhon hadaglamjaandaa neg terbum 768 saya togrogtei bolson be? uneheer shudraga hodolmorlood burduulcen uu ? tiim bol ter hou haugaa ar4l olon doo delgej turshilgaa hubaaltsah uu!!! Tegvel ard tumeh yustoi bayaralj tanii toloo huccen bugded sanal ogoh bolnoo. Es tegj chadbaa ireh songuuli sanal ogohgui baihiig niit songogchnddoo urialah baina

0  |  0
tsever ariun uu(115.171.245.40) 2019 оны 09 сарын 14

Hurelcuhed suglah selem uneheer bii yu? nu /a Sarangerelee zailuulj chadah uu?! 4o-ood JDU-chdeeree uneheer salah uu?! Ooroo yamar eh uusbereer hurnmtlal bii bolgoj zovhon hadaglamjaandaa neg terbum 768 saya togrogtei bolson be? uneheer shudraga hodolmorlood burduulcen uu ? tiim bol ter hou haugaa ar4l olon doo delgej turshilgaa hubaaltsah uu!!! Tegvel ard tumeh yustoi bayaralj tanii toloo huccen bugded sanal ogoh bolnoo. Es tegj chadbaa ireh songuuli sanal ogohgui baihiig niit songogchnddoo urialah baina

1  |  0
Zochin(66.181.161.18) 2019 оны 09 сарын 14

Ner dewshigchid deeree ankhaaraarai olon Jil parlamented suuj nokhoindoo zoriulj 2 dawkhar khaus barisan gekh met turiiwchee tuntiilgesen khumuusiig songokhgui

0  |  0
Zochin(66.181.161.18) 2019 оны 09 сарын 14

Erdem nomtoi Ed mungunii shunalgui ekh ornoo gesen setgeltei khumuusiig ner dewshuuleerei. Biznesmen udam damjsan bayachuudii n ger bulees neg L khun orson bval songuuli bolohgui shuu

0  |  0
Hhhh(66.181.188.71) 2019 оны 09 сарын 14

Pultuush yamar erh medel bii gej ih hurlig taraah ve dee teneg yum bichih yum .

0  |  0
Зочин(119.201.195.128) 2019 оны 09 сарын 15

Гадаад яамны оффшортой сайдаа солиочээ Егөнхий сайдаа АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА. НААД ЦОГТБААТАР ЭНЭ ЯАМЫГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БН ШҮҮ ДЭЭ ТАНЫГ ОЛОН ТҮМЭН ХАРЖ БГАА ШҮҮ ЭНЭ МЭТ ДУРААРАА НӨХДӨӨСӨӨ ЭРТХЭН САЛААРАЙ

1  |  0
zochin(139.5.217.46) 2019 оны 09 сарын 13

ajil hiideggui saidaa bsshusportiin saidaa yavuulaachee...neg ih surguuliin zahiral solij chadahgui....

0  |  0
Ах данзан(202.21.99.82) 2019 оны 09 сарын 15

Баттулга Хүрэлсүх 2н комбинаци явж бна. Маанагуудаа эвлэлдэн нэгдэнэ гэж энэ ойлгосонуу. Хүссэн ч эс хүссэн ч энэ өмхии бузар луйварчин хулгайч нар зайлах л болно. Санаа зөв бхад санасан үйлс бүтнэ. Төр түмнии төлөө түм түмэн хүнии цус урсаж золиослогдож бсан түүх бии. Гэхдээ түм хүрэхгүй луйварчдаар туг тахихад юуны буруу бхав. Цэвэрлэгээ хиигээд эргээд ирхэд ард түмэн дээш нь залах бишүү

2  |  0
Зочин(66.181.161.116) 2019 оны 09 сарын 19

Манай улс ерөнхийлөгчийн засаглалтай болох болоогүй ээ

3  |  1
Төмрбаатар(66.181.161.52) 2019 оны 09 сарын 19

Ерөнхийлөгчийн засаглал одоохондоо болоогүй байхаа харин цомхон чадварлаг парламент байнгийн бус ажиллагаатай доод танхимтай байвал яасийм

6  |  0
Иргэнн(103.212.118.18) 2019 оны 09 сарын 15

УИХ ын гишүүд өөрсдөө тарах төслөө өргөн барьчих бол ч ард түмэн мөн ч баярланаа Тийм төсөл санаачлах зоригт шудрага гишүүд байгаа болов уу

4  |  0
Иргэн(202.9.43.128) 2019 оны 09 сарын 13

Хаха төрсөн дүү нь ЖДҮ авчихсан, өөрөө ганц бизнесгүй байж тэрбумын хадгаламжтай хүн яаж сэлэм эргүүлэх вэ? Тэрүүгээрээ шүүх эрх мэдлийг атгаж байгаа еөк-д бүлдэгдүүлчихээд ямар ч хэрэггүй зам Зүүнбаян руу тавиулаад сууж байгаа биз дээ

0  |  4
zochin(59.153.112.22) 2019 оны 09 сарын 13

30 jiliin hulgaig zogsoogoorou

2  |  1
Mglchuud zalhuu(67.21.72.91) 2019 оны 09 сарын 13

Bid uursduu ih zalhuu uls tiimde bas hugjihgui bga neg shaltag hiij buteesenee udtgaad suchihlaa 90 onoos hoish

0  |  0
хүрэлсүх чадахгүйээ (150.129.140.163) 2019 оны 09 сарын 13

Яг үнэнгхэлхээр устгаж байхийн

0  |  3
Zochin(202.126.88.160) 2019 оны 09 сарын 13

Yag zov do

0  |  0
Нэр(202.21.109.94) 2019 оны 09 сарын 15

Тэгээд энэ 76-тай байгаад урагшилсан юм нэг л харагдахгүй байх юм,3 сая хүнтэй гэхэд ямар их ядуус байнаа

1  |  0
mgl(64.119.18.102) 2019 оны 09 сарын 13

энх гуай өөрийн бодол өөртөө л зөв.бусдад зөв байх албагүй л дээ.жаахан аяар байгаарай...

0  |  0
Za Za(66.181.161.46) 2019 оны 09 сарын 13

2 .3 дах Эбий эргээд сонгогдох боломж

0  |  0
Зочин(202.179.26.73) 2019 оны 09 сарын 15

Э.Энх гэнэ үү. Хэнб гуай ч байсан битгий мэдэмхийрч, дэмийрч, солиорч, тэнэгтээд бай. гэж хэлэх байна. Одоогийн луйвар, хулгай нүүрэлсэн төрийн дампууралыг парламентийн засаглал гэсэн хуйвалдаан үүрэлсэн засаглал яав ч зөв замараа оруулж чадахгүй. Хулгай луйвар улам гаарч луйварын замаар хөрөнгөжсөн олгарихууд улам бүр даварч ард иргэд өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэх нь улам бүр идэвхжинэ. Булхай луйвараа далдлахын тулд хууль нэртэй өөрсдийгөө өмгөөлж хамгаалсан луйвар л боловсруулна. Түүгээрээ далайлгана

2  |  1
zochin(77.111.246.56) 2019 оны 09 сарын 13

yu nam nam namiin erh ashig yarih yum hamgiin ehend ene uls ornii erh ashig baih yostoi nam gej yu yum idej uudag huivalddag heseg buleg tsunh barigch nariin buugnurul uur yu ch bish bolchood bna

1  |  0
ОЛУУЛАА ДЭЭР(182.160.36.204) 2019 оны 09 сарын 15

ПУТИН ШИГ БИШ ПОЛПОТ ШИГНӨХӨР ГАРЧ ИРЭЭД ЧОЙБАЛСАН ШИГ ЦУСАН ДАЛАЙ УРСГААД ХЯТАДАД НИЙЛНЭ ГЭЭД ДАЙРВАЛ ЯАНА?

2  |  0
ondor nastan(182.160.34.149) 2019 оны 09 сарын 13

songuuuliaraa tsug undsen huuiliin talaar sanal avmaar yum yagaad bolohgui gej. harin cb shudraga bolno.

0  |  0
Боогий(182.160.39.226) 2019 оны 09 сарын 15

УИХ тар ямарч хэрэггүй улс орныг сүйрүүлж байгааг 30 жил бид бүгд үзлээ харлаа. Одоо хангаллтай өөрчлөлт хийх цаг болсон.

2  |  0
зочин(202.126.89.66) 2019 оны 09 сарын 15

нэр ус ч байхгүй нийтлэл нэртэй , ерөнхийлөгч , ерөнхий сайд хоёрын хооронд аминдаа яс хаяж байгаа юм байх даа, чааваас. элбэгтарвага, баярбөлдөг , салга толгойтуудын бууны ноход бичсэн юм байх

5  |  0
Цагаадай (66.181.161.26) 2019 оны 09 сарын 15

УИХ тараахзоригтой алхам хийж чадвал үнэхээр том амжилт олох болно

3  |  0
bold(59.153.84.210) 2019 оны 09 сарын 15

Яамар нэрэн аргаар зориглоод энэ хэдэн эрүүгийн элемэндүүдийг улс төрөөс зайлуулах цаг болсоон ерөнхий сайдаа таньд ард түмэн итгэл найдвар хүлээлгэж дэмжиж байгаа шүү гэдгийг бодох хэрэгтэй. Энэ авлигажсан төрд Ерөнхийлөгчийн засаглал яавч таарахгүй сайн муу ч энэ 76 нь хэрэлдэж уралдаад байж байсан дээр манай улс төрчид дотор Путин шиг хүн хуруу дарам л цөөхөн байх даа Путин бол Путин шүү дээ өөрсдийгөө битгий Путин гэж бод тэгвэл та андуурч байна. Хүрэлсүх ерөнхий сайдаа та л энэ ард түмний хүсээд байгаа шударга ёсыг тогтоож чадах хүн шүү амжилт хүсье таньд.

3  |  0
Привет (103.212.116.193) 2019 оны 09 сарын 15

АЖИЛ ХИЙ ГЭЖ ТОМ ТОСЛУУДЭЭ МОНГО ОЛЧИХ АЖЛУУДАА ЭХЛУУЛЭЭЧ ГЭЖ ЭНЭ НОХРИЙГ ЕР НЬ ШАХАХГУЙ ЮМАА. НОГООХ НЬ Ч АЖИЛ ЯРИХАА БОЛЬЖ ЗУГЭЭР Л САЙХАН ПОП -ЗАСГИЙН ГАЗАР БОЛЖЭЭ.

2  |  1
F(114.30.187.93) 2019 оны 09 сарын 13

Xvrelsvxiig yamarch tohioldold demjix bolno

3  |  0
F(114.30.187.93) 2019 оны 09 сарын 13

Xvrelsvxiig yamarch tohioldold demjix bolno

1  |  0
F(114.30.187.93) 2019 оны 09 сарын 15

Xvrelsvxiig yamarch tohioldold demjix bolno

3  |  0
F(114.30.187.93) 2019 оны 09 сарын 15

Xvrelsvxiig yamarch tohioldold demjix bolno

5  |  0
ch(66.181.169.70) 2019 оны 09 сарын 15

muu humuusiig toroos holduulay

4  |  0
Top