SOS: Хүүхдүүд хатиг гэж андуурагдах МRSA-аар өвчлөх болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Сүүлийн үед бага насны маш олон хүүхэд хатиг гэж андуурагдан МRSA-аар өвчлөх болжээ. Иймд эрүүл мэндийн байгууллага дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. 

MRSA гэдэг нь монголоор орчуулбал Метицеллинд тэсвэртэй алтлаг стафилакокк гэсэн англи үгийн товчлол юм. МRSA үүсгэгч нян хүний арьс, хамарт хэвийн бактерийн хамт байдаг боловч  гэмтсэн арьсаар биед нэвтэрч арьс, зөөлөн эдийн хатиг буглаа, цэврүү үүсгэдэг байна.

МRSA нь мэс заслын шарх, арьс салстаар дамждаг ба эмчлэгдэхгүй удсан тохиолдолд зүрх, үе мөчний үрэвсэл, цусан үжил буюу сепсис гэх мэт өвчнөөр хүндэрч амь насанд аюул учруулдаг байна. 

Үүнээс сэргийлэхийн тулд гар нүүрийг бохирдсон дариуд сайтар угаалгаж, тогтмол зөв зохистой хооллон дархлал сулруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн биед хатиг хэд хэдэн удаа гарч байвал заавал мэргэжлийн эмчид хандаарай. Учир нь MRSA үүсгэгч ихэнх антибиотикт тэсвэртэй байдаг тул эмчилгээ үр дүнгүй байх талтай.

Мөн хатиг гарсан бол идээнээс нь антибиотик мэдрэг чанарын шинжилгээ өгч эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатайг анхаарна уу!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top