ХОВД: Булган сум 450 хүний суудалтай Спорт цогцолбортой боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Сум орон нутгийн иргэдийн бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын төрлүүдээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах, үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл чийрэг амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Булган суманд анх удаа 450 хүний суудалтай “Спортын цогцолбор”-ыг бүтээн байгуулж, нээлтийн ёслолыг энэ сарын 11-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах болон ахмад, дунд, өсвөр үеийн тамирчид оролцлоо. Булган сумын Спорт цогцолбор нь 12 ажилтантай бөгөөд одоогийн байдлаар чөлөөт, жудо, үндэсний бөх, фитнесс, волейбол гэсэн спортын таван төрлөөр секц, дугуйлан 7 хоног бүр тогтмол хичээллүүлж байна. Улсын хэмжээнд спорт цогцолбортой хоёрхон сум байдаг бөгөөд ийнхүү Булган сум гурав дахь спорт цогцолбортой сум болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top