13-ны БААСАН ГАРИГ буюу алдартнуудын сүүлчийн 13 гэрэл зураг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Өнөөдөр 13-ны Баасан гараг тохиож байна. Энэ өдөрт зориулан, 13 алдартны нас барахаасаа өмнө авахуулсан сүүлчийн гэрэл зургаас толилуулъя. Тэдний зарим нь үхэл ойрхон байгааг мэдэрч байгаа бол нэг хэсэг нь огт төсөөлөлгүй явж байлаа.



Домогт Фредди Меркьюри ДОХ өвчин туссанаа үгүйсгэсээр ирсэн. Нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө авсан энэ зурган дээр тэр жирийн л харагдаж байна.
 


Мохаммед Али 32 жил Паркинсоны өвчинтэй тэмцсэн. Нөгөө ертөнцөд одохоос нь хагас сарын өмнө гэрэл зурагчин Зенон Тексейра гэрт нь очиж, зураг авсан байна.
 


Энэ бол рок-н-роллын хаан Элвисийн амьдралын сүүлийн өдөр авсан зураг. Шүдний эмчид үзүүлээд гэртээ найз бүсгүйтэйгээ эргэн ирсэн ч үдэш нь түүний зүрх зогсох болно.
 


Курт Кобейн амиа хорлохоосоо 3 долоо хоногийн өмнө.
 


1980 оны 12 дугаар сарын 8. Жон Леннон өөрийн фэн Марк Чепменд гарын үсэг өгч байна. Гэвч энэ зургийн цаад хэсэгт байгаа Марк хэдэн цагийн дараа түүнийг буудан хөнөөх болно.
 


Жим Моррисон найз бүсгүйн хамт Францын  Сен-Ле-д’Эссеран тосгонд амарч байна. 5 өдрийн дараа тэр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барна.
 


2014 оны долоодугаар сарын 21.  Робин Уильямс сармагчинтайгаа авхуулсан зургаа инстаграмд тавилаа. 20 хоногийн дараа тэр нас барсан.
 


Эми Уайнхаус нас барахаасаа 7 хоногийн өмнө папарацци нарын дуранд өртсөн нь.
 


Дэвид Боуи нас барахаасаа 3 хоногийн өмнө ийм байлаа.
 


“Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2011 оны 10 дугаар сарын 5-нд нас барсан.
 


Хит Лежер киноны зураг авалт дээр. Маргааш нь тэр өвчин намдаагч эм хэт их хэрэглэсний улмаас амиа алдсан.
 


Тупак Шакурын сүүлийн зураг. Түүнийг 1996 онд буудан алсан.
 


Жими Хендриксийн зургийг найз бүсгүй нь нас барахаас нь ганц хоногийн өмнө авчээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top