“Саадтай 100 метрийн гүйлт”-д Дэлхийн дээд амжилт шинэчлэгдлээ

2019 оны 09 сарын 14

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Саратов хотод явагдаж байна.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20  орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулах аж.

Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд Бүгд Найрамдах Беларус Улсын тамирчин Уколов Никита 12,78 секундийн амжилтаар 1 дүгээр байр, Оросын Холбооны Улсын тамирчин Курганский Константин 12,89 секундийн амжилтаар 2 дугаар байр, Титоренко Станислав 13,12 секундийн амжилтаар 3 дугаар байр тус тус эзэлжээ.

Харин “Саадтай 100 метрийн гүйлт”-ийн төрөлд Оросын Холбооны Улсын тамирчин Владимир Сидоренко 14,76 секундийн амжилтаар 1 дүгээр байр, Бүгд Найрамдах Чех Улсын тамирчин Даниель Клвана 14,81 секундийн амжилтаар 2 дугаар байр, Оросын Холбооны Улсын тамирчин Дамир Курбанов 18,41 секундийн амжилтаар 3 дугаар байр тус тус эзэлсэн байна.

Түүнчлэн Оросын Холбооны Улсын тамирчин Владимир Сидоренкогийн эзэмшиж байсан 14,75 секундийн амжилтыг хагас шигшээ гүйлтэд БНЧУлсын тамирчин Даниель Клвана 14,70 секундийн амжилтаар эвдэж, “Саадтай 100 метрийн гүйлт”-ийн төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.09.14/ “Байлдааны тархалт”-ын төрлөөр үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top