Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан гэсэн баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Ховд аймгийн төвд /2019.09.13/ болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд аймгуудын Иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилчид оролцсон юм. Дээрх зөвлөгөөнөөр аймгуудын удирдах ажилтнууд харилцан туршлага судлах, уялдаа холбоотой ажиллах, УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн явц, үр дүнгийн талаар дүгнэн ярилцаж, сайн туршлагуудаа хуваалцахад бүсийн чуулганы зорилго оршиж буй юм. Аймаг бүрээс 15 төлөөлөгч оролцсон бол зөвлөгөөнийг зохион байгуулагч Ховд аймгаас аймгийн 41 төлөөлөгч, ажлын албаны 13 ажилтан оролцож санал бодлоо илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотоос ЗГХЭГ, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хамт олны төлөөлөл, Монголын нутгийн удирдлагын холбооны төлөөлөл гэсэн 120 орчим хүн зөвлөгөөнд оролцов.
Сургалт-зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд оролцож, Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ховд аймаг бүс нутагтаа эдийн засгийн өсөлт, хүний хөгжлөөр тэргүүлэхийг зорьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудал чухал үүрэгтэй хэмээн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ онцоллоо. Харин Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав хэлэхдээ, цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар хүний хөгжил, бүсийн хөгжлийн төлөө хамтдаа нэгдэн ажиллахыг уриалсан юм.
Баруун бүсийн зөвлөгөөний хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульт ажилтнуудын урлагийн тоглолт болон спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдсан байна. Баруун бүсийн удирдах ажилтнууд гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, дардас, шатар, буудлага, олс таталт гэсэн спортын төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.
Бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн нь сүүлийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулагдаж иржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319