Г.Угалзцэцэг: Охин минь хамгийн төгс тамирчин болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин ээжийнхээ адил мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулууджээ.

Тэрбээр өдгөө 22 нас хүрч байгаа бөгөөд өнгөрсөн жил АШУҮИС-ийг төгссөн байна.

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн цахим хуудаснаа энэ талаар “Охин маань удахгүй 22 нас хүрнэ. Ээжтэйгээ Олон улсын хоёр тэмцээнд хамт явж, Дэлхийн аваргаас Junior буюу залуучуудын “Бикини” ангилалд хүрэл, Хятадад болсон Олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалийг хүртсэн. Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл таван цаг бэлтгэл хийдэг. Нэг килограмм хасвал 1,5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Удахгүй 22 нас хүрч насанд хүрэгчдийн “Бикини” ангилалд өрсөлдөх болно. Хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй “Бикини” моделийн тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээн бичжээ.

Түүний охиныг Мөнгөнбаярын Мойлоо гэдэг. Фитнес спортоор хичээллээд хоёр жил болж байгаа ба "Бикини" ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг байна.

Өнгөрсөн жил Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women's Model bikini” төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн болж байжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Doping(150.129.141.244) 2020 оны 03 сарын 21

Gavyat doping chin

0  |  0
Irgen (139.5.218.58) 2019 оны 10 сарын 01

Taryachin gedgee delegsen deer bha

0  |  0
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Top