Чех гаралтай Германы суут зохиолч Франц Кафкагийн гар бичмэлийг Израилийн үндэсний номын сан албан ёсоор хүлээн авчээ. Франц Кафкагийн "Гацааны хуримын бэлтгэл" тэргүүт олон өгүүллэгийн анхны хувилбарууд, тэмдэглэлийн дэвтэр, аян замын тэмдэглэл, зурсан зургууд нь удахгүй цахим хэлбэрт шилжиж, олон нийтэд нээлттэй тавигдах аж.
Сүрьеэ өвчин нь эцсийн шатандаа орж хүндэрсний улмаас Австралийн нэгэн сувилалд хэвтэж байхдаа Франц Кафка гар бичмэлүүдээ Макс Брод хэмээх найздаа дамжуулан, устгаж өгөхийг хүссэн байдаг. Түүнийг нас барсны дараа /1924 он/ Брод найзынхаа бүтээлийг шатаахыг үл түвдэн, германы хавчлагаас зугтаж Тель-Авив руу авч оджээ. Кафка, Брод нар хоёул жүүд үндэстэн байв.
Эцэст нь, Брод дэлхий дахинаа Франц Кафка гэгч суутны авьяас билгийг олон талаас нь нээж харуулсан юм. Брод 1968 онд нас барж, мөнөөх гар бичмэлүүд хулгайд алдагдсан байна. /Зарим эх сурвалжийн мэдээгээр Бродын туслах эмэгтэйн хоёр охин тус архивыг Швейцарын банкинд хадгалж байсан, 2008 оноос хойш шүүхдэлцсээр энэ жил Израилийн номын сан ялалт байгуулсан гэжээ./
Ийнхүү энэ оны сүүл гэхэд Франц Кафка хэмээх суутны 100 шахам жил дарагдсан гар бичмэлтэй үнэнч уншигчид нь танилцах боломжтой боллоо.
Эх сурвалж: ЧҮНДЖ
Сэтгэгдэл ( 0 )