Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажил 90 гаруй хувийн явцтай байна. Одоогоор дотоод заслын ажил хийгдэж байгаа гэж гүйцэтгэгч “Очир Ундраа” ХХК-иас мэдээллээ. Орхон аймгийн ЗДТГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны журам”-ыг үндэслэн “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын төслийг боловсруулсан. Уг журмын төсөлд иргэд, олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авах ажлыг наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгууллаа.
Ажлын хэсгээс боловсруулсан болон иргэдээс ирсэн саналыг нэгтгэн журмын төслийг эрх бүхий байгууллагаар х э л э л ц ү ү л ж , батлуулахаар ажиллаж байна. Журам эцэслэн батлагдаж, барилгын ажил бүрэн дууссаны дараа “Түрээсийн орон сууц”- нд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх юм. Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилга нь 9 давхар таван блок барилгатай. Давхар тус бүр 7 айлтай буюу 3 өрөө байр нэг, 2 өрөө байр гурав, 1 өрөө байр 3 байх юм. Эдгээр нь 34- 66 м.кв хэмжээтэй. Орчин үеийн цахилгаан шат, домофон системтэйгээс гадна давхар бүрийг камержуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )