Залуусын дунд Ангууч нэрээрээ танил болсон Б.Баттөр "15 раунд" нэвтрүүлгийн шинэ дугаарт уригдан оролцлоо. Хөтлөгч, зочин хоёрын 15 раундын турш үргэлжилсэн 15 хүчтэй "цохилт" буюу онцлох асуулт, хариултыг сонирхоно уу!
-ДУТУУ ҮНЭЛЭГДЭХ НЬ МИНИЙ ДАВУУ ТАЛ-
1
-Ойрд ярилцлагын нэвтрүүлэгт орсон уу?
-Ороогүй. Ер нь юм яриад яах юм гэж бодсон.
2
-Олны танил Ангуучаас өмнө Б.Баттөр хаана, юу хийж явсан бэ. Баян айлын хүүхэд үү?
-Гэр бүлийн хувьд яг л боломжийн айлын хүүхэд. Би хувь хүнийхээ талаас бол баян залуу. Аль аль талаараа.
3
-Эд хөрөнгө талаасаа асууж байна л даа...
-Би хувь хүн талаасаа баян залуу. Хүн өөрийгөө хөгжүүлээд явж байхад бусад зүйл нь аяндаа болно гэж боддог.
4
-Өнөөдрийг хүртэл энэ амьдралд дурсагдахаар юу бүтээсэн бэ?
-Зарим нэг улстөрчдийг бодвол нийгэмд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог.
5
-Та "Шангрилла"- д амьдардаг гэж үнэн үү?
-Лас вегаст казино тоглоод бэлнээр 8000 гаруй ам.доллар хавьцаа мөнгө хожсон. Хожсон мөнгөөрөө "Шангрилла"-д дөрвөн сарын гэрээ хийж орсон. Тэнд амьдарсан нь үнэн.
-ӨРСӨЛДӨГЧ ТАМИРЧНЫХАА ХҮЧЭЭР ХҮН ЯЛАЛТ БАЙГУУЛДАГ-
6
-Тулааны спортын сайхан зүйл нь юу юм бэ? Миний хувьд зэрлэг зүйл шиг санагддаг.
-Миний дотор байгаа зүйлийг шатааж өгдөг.
7
-Дотор чинь юу байдаг гэж...?
-Хүн бүрийн амьдралд л хэцүү зүйл байдаг. Өөр шигээ аавын хүүхдүүдтэй өрсөлдөж л хэцүү бүхнээ давдаг.
8
-Гэр бүл салалтыг юу гэж боддог вэ? Өөрөө гэр бүл зохиоход бэлэн үү?
-Миний хүүхэд насны дурсамж эцэг, эхийн минь салалтаас эхэлдэг. Зургаан настай байхад аав, ээж хоёр салж, би аавтайгаа амьдарсан. Аав, ээжийг салахаас өмнөх дурсамжаа сайн санадаггүй. Би энэ тал дээр их айдастай явдаг. Хүүхэд байхдаа мэдэрсэн бүхнээ өөрийнхөө хүүхдэд мэдрүүлэхийг хүсэхгүй байна.
9
-Ирээдүйн эхнэрээ ямар эмэгтэй байгаасай гэж хүсдэг вэ?
-Ийм, тийм гэсэн стандарт байхгүй. Хоёр биедээ хайртай байхад л хангалттай.
10
-Ангууч ном уншдаг уу? Би уншдаггүй байх гэж бодсон.
-Тийм ээ. Би ном уншдаггүй.
-БИ ХҮСЭЭГҮЙ АМЬДРАЛААРАА ӨДИЙГ ХҮРСЭН. ҮЛДСЭН АМЬДРАЛАА ӨӨРИЙНХӨӨ ХҮСЛЭЭР БҮТЭЭНЭ-
11
-Багадаа ямар хүнээс үлгэр дуурайл авдаг байсан бэ?
-Хүүхэд байхад үлгэр дуурайл авдаг хүн гэж байгаагүй. Унаж босох үедээ тийм лаг ахтай байсан бол гэж боддог байсан. Тиймээс одооны дүр төрх маань бол миний төсөөллийн “сайн ах”.
12
-Охидтой болзохдоо иргэний үнэмлэхийг нь шалгадаг уу?
-Та шалгадаг юм уу?
13
-Ангуучаас болоод хэн нэгэн эмэгтэй үр хөндүүлж байсан уу?
-Үгүй. Өөрийнхөө хувьд баттай хэлнэ.
14
-Амиа хорлолт ихсэж байгаа тухай мэдээ сүүлийн үед их гарах боллоо. Энэ талаар юу гэж хэлэх вэ?
-Тэнгэр шиг бай. Хүн бүр л асуудалтай. Асуудалтай байгаа амьдралаа бус өөрийнхөө хүссэн амьдралыг ус, агаар мэт хүс.
15
-Арван жилийн дараа ямар байхыг хүсэж байна вэ?
-Хамгийн сайн, үлгэр жишээ аав болох. Эндээс гараад би цагийн дотор аав болж чадна. Гэхдээ цагийн дотор аав болчихсон хүмүүс л таны түрүүний хэлсэн тоо баримтад байгаа байх.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Muuhai zaluu
Ene yalguun ged missiig shaaj shaachaad Mak Mungunshagairuu tenegtuulj baigaad gert ni oruulchdag shunaltai bandi. Hugshin egch awgai naraar tetguuldeg nutsgen hurtel zuragaa awahuulj baisan shizootoi bandi. Ogt baihgui amidralaa socialaar uuriiguu duviilgudug hugshin bandi. Deerees ni Bridgiin ohiniig har tamhi uguud huchindcheed yawdaltai baisan gej gutgesen. Har nugeleee erguuleed aimar edlene dee kk
Ene yalguun ged missiig shaaj shaachaad Mak Mungunshagairuu tenegtuulj baigaad gert ni oruulchdag shunaltai bandi. Hugshin egch awgai naraar tetguuldeg nutsgen hurtel zuragaa awahuulj baisan shizootoi bandi. Ogt baihgui amidralaa socialaar uuriiguu duviilgudug hugshin bandi. Deerees ni Bridgiin ohiniig har tamhi uguud huchindcheed yawdaltai baisan gej gutgesen. Har nugeleee erguuleed aimar edlene dee kk
Зөв хүн болж бн